Их Британи ОХУ-ын 14 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Их Британи ОХУ-ын 14 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Хуульч Сергей Магнитскийн хэрэгт холбогдуулан Оросын 14 иргэнийг Их Британийн олон улсын авлигын эсрэг шинэ хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.

Их Британийн Гадаад хэргийн яамны хориг арга хэмжээний жагсаалтад Татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч дарга Артем Кузнецов, Мөрдөн байцаах газрын мөрдөгч асан Павел Карпов, мөрдөн байцаагч Станислав Гордиевский, Олег Уржумцев, Нийслэлийн татварын хяналт шалгалтын газрын дарга Ольга Степанова (түүний нөхөр Владлен Степанов), Елена Химина; хуульч Андрей Павлов, Юлия Майорова; "Гранд-Актив" компанийн ерөнхий захирал Алексей Шешеня; бизнес эрхлэгч Вячеслав Хлебников, Виктор Маркелов; “Универсальный банк сбережений” банкны хамтран эзэмшигчид болох Дмитрий Клюев, Геннадий Плаксин нар багтжээ.

Өмнө нь тэдний заримыг АНУ хориг арга хэмжээний жагсаалтдаа мөн оруулсан байна.

Их Британийн хоригт зааснаар, дээр дурдагдсан хүмүүс "2007 онд хэрэгжүүлсэн татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улсын 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан"-тай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг авсан гэжээ. Түүнчлэн энэ мөнгөний зарим хэсгийг гадаад руу гаргасныг дурдсан байна. 

Жагсаалтад нийт 6 улсын 22 хүний нэр багтжээ. ОХУ-ын иргэдээс гадна Гватемал, Хондурас, Никарагуа, Судан, ӨАБНУ-ын иргэд байсан аж. Хоригт багтсан хүмүүсийн Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хоригложээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Индонезийн Ерөнхийлөгч “KRI Nanggala-402” хөлгийн багийн 53 гишүүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ 2021-04-26

Зэсийн үнэ даваа гарагт өсөж хамгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ. 2021-04-26

Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно. 2021-04-27

Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно. 2021-04-27

Тайландын ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ. 2021-04-27

Их Британи ОХУ-ын 14 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ. 2021-04-27

Бразил “Спутник V”-г аюулгүй вакцин гэж баталжээ 2021-04-27

АНУ 60 сая тун вакциныг бусад улс оронтой хуваалцана. 2021-04-27

Дэлхий даяар “COVID-19”-ийн өвчлөл дээд цэгтээ хүрчээ. 2021-04-27

Япон, Энэтхэг коронавирусний цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана 2021-04-27

АНУ цагаачлалын асуудлыг зохицуулахын тулд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ 2021-04-27