Монгол Улсын Дээд шүүх АН-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо АН-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж байна.
Тодруулбал, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэж эхэллээ.
АН-ын хувьд дотроо хуваагдаж, хоёр талд намын даргын сунгаагаа явуулж, тус бүртээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар намын даргын сунгаанд ялалт байгуулж, түүнийгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлээд байгаа бөгөөд уг асуудлыг эцэслэхээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаанаа үргэлжлүүлж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.