Монголд 3 жил нуугдсан орос гэмт хэрэгтний шүүх хурал эхэллээ

Монголд 3 жил нуугдсан орос гэмт хэрэгтний шүүх хурал эхэллээ

ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриадад үнэтэй машин хулгайлан, зарж борлуулдаг байсан Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн сүүлийн гишүүнийг шүүх хурал энэ сарын 12-нд эхэллээ.

Тус бүлэг 2015 оноос үйл ажиллагаагаа эхэлж, таван сарын дотор 15 ширхэг Lexus, Land Cruiser машин хулгайлж, иргэдэд 50 сая рублийн хохирол учруулсан байна. Тэд хулгайлсан машинаа ойд нууж байгаад хил давуулан зардаг байсан нь тогтоогджээ. Зарим машиныг Монголд зардаг байсан байна.

Бүлгийн гишүүдийг 2016 онд баривчилж, толгойлогчид нь 9.5 жил, хоёр гишүүнд 2.5-3 жилийн хорих ял оноож, нэг гишүүнийг тэнсэн харгалзсан. Харин тав дахь гишүүн нь гадаадад оргон зайлж байгаад өнгөрсөн оны 12 дугаар сард баривчлагдсан юм. Монголд гурван жил орогносон гэмт хэрэгтнийг манай цагдаагийнхан баривчилж, ОХУ-д хүлээлгэн өгсөн. Одоо түүнийг шүүх хурал Улаан-Үд хотод болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.