"Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ"

"Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ"

МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдээд байгаа билээ.

Тэрбээр өчигдөр /2021.04.27/ бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээний үеэр "МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр энэ байр сууриа бататган, "Нийгмийн даатгалын санд 190 тэр бум төгрөгийн өр үүссэн. Нийт 50 мянга орчим ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй байна. Энэ 55 хувь дахь өртэй компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боломжгүй байна. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч, дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Эх сурвалж: https://news.zindaa.mn/3p0f

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.