Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрүүд

Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрүүд

Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаар коронавирусний халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцины захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна.

Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна. Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгана.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцөлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ гэж Онцгой байдлын ерөнхий газарас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийг орон нутаг чөлөөтэй зорчуулдаг болно. 2021-04-30

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2021-04-30

НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Мөнхцэцэг нар оролцов. 2021-04-30

УИХ: Шадар сайд С.Амарсайхан короновируст цар тахлын халдварын нөхцөл байдлын танилцууллаа 2021-04-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. 2021-04-30

Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрүүд 2021-04-30

Цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө 2021-04-30

Улсын хэмжээнд цэрэг татлага болохгүй 2021-04-30

Монгол, Словенийн дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино. 2021-04-30

Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна 2021-04-30

Нефтийн үйлдвэрт ажиллахаар Энэтхэгээс ирсэн 18 иргэнээс ХАЛДВАР илэрлээ. 2021-04-30