Шинжилгээгээр 1306 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ.

Шинжилгээгээр 1306 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ.

Сүүлийн 24 цагт 13553 хүнд шинжилгээ хийхэд 1306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсийн 90 орчим хувь нь ойрын хавьтагчид буюу өмнө нь батлагдаж байсан тохиолдлын ойрын хавьтиагч нараас авч байсан тохиолдол байна. 10 орчим хувь нь тодорхой газраас илэрсэн тохиолдол байна. 1306 тохиолдлоос 1303 нь дотоодын халдвар байгаа бол эмнэлгээс шалтгаалах тохиолдол шинээр 3 бүртгэгдлээ.

Монгол улсад нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 болж байна.

-Улаанбаатар хотын 9 дүүрэгт 1187 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ. Хөдөө орон нутагт мөн тандалтаар авсан шинжилгээг баталгаажсан тохиолдол байна. 

-Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүн 20681 боллоо. Эмнэлгээс 311 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол гэрийн ажиглалтаас 728 хүн эдгэрсэн байна. 

-Сүүлийн 24 цагт ковид 19 өвчний улмаас 5 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай мэдээ байна. 

Эдгээр хүмүүс коронавирусээр эмчлүүлж байсан бөгөөд насны хувьд 71-85 насныхан байна. Нас барсан иргэдийн хувьд тодорхой хавсарсан өвчтэйгээр нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. 

Халдварын улмаас 4,825 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

- Хөнгөн - 2656

- Хүндэвтэр - 1587

- Хүнд - 466

-Маш хүнд - 116 хүн байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсэн иргэдийг гэрт нь тусгаарлаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж ажиллаж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.