БНСУ дахь Монголчуудын холбоо хандив гардууллаа

БНСУ дахь Монголчуудын холбоо хандив гардууллаа

“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл"  санаачилан коронавирусний халдвар тархаад буй БНСУ-д байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дах Монгол Улсын Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивлав. 

Хандивыг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулав. ЭСЯ уг хандивын 300 ширхэг амны хаалтыг БНСУ-ын Умард Гёнсан мужийн Гёнсан хот дах Тэгү их сургуулийн оюутны холбооны удирдлагад даруй хүргүүлэхээ мэдэгдлээ.

Монгол Улсын ЭСЯ, төрийн байгууллагууд онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, мөн БНСУ дах манай иргэд, БНСУ-ын Засгийн газар, ард иргэд бүх хүчээ дайчлан дор бүрнээ хичээн зүтгэж буй энэ хүнд цаг үед дэмжлэг туслалцаа үзүүлж буй “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”, БНСУ дах "Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлага, нийт гишүүдэд ЭСЯ-наас чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа манай зарим иргэдийн зүгээс сайн дураараа ЭСЯ-ны ажилд туслах санал, санаачилга гаргаж буйд гүнээ талархаж байна гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.