Шинжилгээгээр 911 хүнээс коронавирус илэрлээ.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.03)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 39,381 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас хоёр хүн нас барж, Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 119 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнийг задалбал Улаанбаатарт 823 тохиолдол бүргэгдэж, нийслэлийн нийт халдвар 34.431 боллоо. Харин аймаг орон нутагт 88 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4319 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 22.932 болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.