Солонгос элчингийн ажилтан осол гаргаад, хэргийн газраас зугтжээ

Солонгос элчингийн ажилтан осол гаргаад, хэргийн газраас зугтжээ

БНСУ-ын элчин сайдын яамны машин зам тээврийн осол гаргаад, хэргийн газраас зугтжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын элчин сайдын яамны нэр дээр байх автомашин Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн мөргөөд, хэргийн газраас зугтсан байна. Хохирогч иргэн тухайн үед автозамын хажуугаар дугуйтай явж байсан гэх ба 2029 ДК арлын дугаартай Ланд-100 маркийн автомашин мөргөж, гэмтээсэн ажээ. Тухайн үед дээрх автомашиныг БНСУ-ын элчин сайдын яамны ажилтан солонгос хүн жолоодож явсан гэх мэдээлэл байгаа ба хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэх гомдлыг хохирогч гаргажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.