Японоос тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

Японоос тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.03.17/ орой Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирлээ.

Тус иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Жаргалантын сувилал, Наранбулаг амралтын газарт тусгаарлажээ. Тэднийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.

Түүнчлэн энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244 иргэн, энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 иргэнээ хүлээн аваад байна. 

Өнгөрсөн өдрүүдэд БНСУ, ОХУ, Япон, Герман зэрэг орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 700 гаруй иргэнийг тусгаарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.