Орон нутагт зорчих хүсэлтэй иргэдэд зориулсан журмыг шинэчилсэн

Орон нутагт зорчих хүсэлтэй иргэдэд зориулсан журмыг шинэчилсэн

Хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-ын дэргэдэх Шуурхай штабын зарим гишүүд тайлбар өгч байна.

Маргааш хорио тавигдаж байгаа ч хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, айлд очихгүй байх, аль болох гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.

Орон нутагт зорчих хүсэлтэй иргэдэд зориулсан журмыг шинэчилсэн байна. Гэхдээ доорх журам хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Шинэчлэгдсэн журмыг танилцуулж байна

Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн гэдэг нотлох баримттай бол, сүүлийн дөрвөн сарын дотор коронавирусний халдвар аваад эдгэрсэн бол орон нутагт зорчиход PCR шинжилгээ шаардахгүй. Зохицуулалт нь хэдний өдрөөс хэрэгжиж эхлэхийг УОК шийднэ.

Бүрэн тунгаа аваагүй, өвчилж байгаагүй хүмүүс бол заавал PCR шинжилгээ өгч зорчино. PCR шинжилгээ өгсөн өдрөөс гурав хоногийн дотор хүчинтэй \хариу хэзээ өгснөөс үл хамаарч шинжилгээ өгсөн өдрөөс хойш гурав хоног хүчинтэй\

Орон нутагт PCR шинжилгээ хийх төхөөрөмж байхгүй, мөн хүүхдүүдээс шинжилгээ авах боломжгүй тул түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариугаар нэвтэрнэ. Түргэвчилсэн шинжилгээ нь 48 цагийн дотор хүчинтэй.

Орон нутаг иргэдийг шууд хүлээж авах боломжгүй байгаа тул тухайн очих аймгийн удирдлагаас зөвшөөрөл авна. Ингэхдээ дараах тохиолдолд зорчихыг зөвшөөрнө. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай
  • Буяны ажилд оролцох
  • Тухайн орон нутгийн байнгын харьяалалтай
  • Хүнс тээвэрлэлт, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бүтээн байгуулалтын ажлаар орон нутагт зорчих бол шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлнэ. Бусад зорилгоор орон нутагт зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.

Орон нутагт зорчих гэж буй хүүхдийн тухайд PCR шинжилгээ өгсөн гэр бүлийн хүнтэйгээ явж байгаа тохиолдолд хүүхдээс шинжилгээ шаардахгүй. \Эцэг эх төрсөн ах эгч гэх мэт\

Халдвар бүртгэгдээгүй орон нутгаас хөдөлгөөн үйлдэж байгаа бол PCR шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ.

Орон нутагт очихоос өмнө вакцин хийлгээд 14 хоног өнгөрсөн, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэхгүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна 2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болсон. 2021-05-07

Гадаад харилцааны сайд "Хуурамч мэдээллээс ардчиллаа хамгаалах нь" цахим хэлэлцүүлэгт оролцов 2021-05-07

Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Барүто Монголд ирнэ 2021-05-07

Монгол цэргүүд Улаан-Үүд хотод цэргийн ёслолын жагсаалаар алхана 2021-05-07

Орон нутагт зорчих хүсэлтэй иргэдэд зориулсан журмыг шинэчилсэн 2021-05-07

Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна 2021-05-08

ДОРНЫН ЗУРХАЙ: Хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ 2021-05-08

Энхтайваны гүүрний замыг нээлээ 2021-05-08

Худалдаа үйлчилгээний байгууллагууд 07:00-20:00 цагийн хооронд ажиллана 2021-05-08

Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд 06:00-22:00 цагийн хооронд оролцуулна 2021-05-08