Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ

Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ

Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 07-ны 51 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 24-нд гардуулснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлэх юм.

Ташрамд дурдахад, МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын материалыг СЕХ хүлээн авсан. Харин Харин УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.