Эмнэлгүүдэд түр цэг нээж, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна.

Эмнэлгүүдэд түр цэг нээж, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна.

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор дархлаажуулахаар боллоо.

Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгуулж архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцаагдсан иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамруулах юм.

Энэ дагуу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн УНТЭ, УХТЭ, УГТЭ-т нийслэлийн тодорхой дүүргүүдийг хуваарилж, иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана.

Үүнд:

• Улсын нэгдүгээр төв эмнэлэгт - Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,

• Улсын хоёрдугаар төв эмнэлэгт - Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,

• Улсын гуравдугаар төв эмнэлэгт - Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.

Тиймээс дээрх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу төв эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтандаа хамрагдаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.