Хөвсгөлд дахин газар хөдөллөө

Хөвсгөлд дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймагт өчигдөр /2021.05.10/ дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, өчигдөр 08:36 цагт тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мэдээлэв.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.