Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Хангай нурууны арын Орхон гол Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 30-155 см давсан байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 140-165 см даван үерлэнэ. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс  2021-05-13

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.