Орон нутгийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ний өдрөөс нээнэ.

Орон нутгийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ний өдрөөс нээнэ.

Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 15 буюу маргаашнаас эхлэн зарим үйлчилгээг нээх болсон талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд шилжээд явж байна. Энэ хүрээнд 18 салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Тэгвэл зарим нэг салбарын үйл ажиллагааг маргаашнаас нээхээр боллоо. Тухайлбал, маргаашнаас кофе шопыг заал танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч байна. Түүнчлэн бүх төрлийн сургалтын танхимыг 10 хүртэлх хүнтэй нээж болно. Үүнээс гадна фитнесс төв, бассейн зэргийг нээх шийдвэрийг гаргалаа" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Энэ сарын 22-ноос эхэлж зарим төрлийн үйл ажиллагааны хязгаарлалтыг цуцлах асуудал яригдсан. Судалгаа, жагсаалтыг нь гаргаад явж байна. Орон нутагт зорчих хөдөлгөөн, томоохон зах худалдааны төв, хоолны газар, зочид буудал, амралтын газар зэргийг нээхээр төлөвлөж байна. Гэхдээ эцсийн баталсан шийдвэр биш. Тухайн үеийн халдварын нөхцөл байдлын эрсдлээ үнэлж байгаад шийдвэрээ гаргах болно" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.