Бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ

Бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ

Бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ гэдгийг УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Худалдааны томоохон төв захууд, цайны газруудын үйл ажиллагаа хэзээ нээгдэх гэсэн асуултад УОК-ын шуурхай штабаас дээрх үйлчилгээний газруудыг нээхийг энэ сарын 22 хүртэл түр хойшлуулаад байна. Гэхдээ "COVID-19" халдварын нөхцөл байдал, дэгдэлтээс хамаарч энэ талаар тухайн үед нь мэдээлнэ гэлээ. 

Мөн энэ сарын 22-ноос иргэд аймаг, орон нутагт чөлөөтэй зорчих эсэх талаарх асуултад, вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 14-өөс дээш хоносон, буяны ажлаар яваа болон эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээ шаардахгүйгээр орон нутаг руу нэвтрүүлж буйг мэдэгдлээ. Ийм иргэдийг орон нутагт очсон хойно тусгаарлахгүй харин хүүхдийг 7 хоног гэрээр тусгаарлана. Энэ шийдвэр бүхий түр зохицуулалтын журам 5 дугаар сарын 22 хүртэл хүчинтэй байгаа, түүнээс цааш дараагийн шийдвэр гарна гэдгийг УОК-ын шуурхай штабын ажилтан, ОБЕГ-ын хурандаа Ч.Мөнхбат мэдэгдлээ.

Орон нутагт очсон хүүхдийг 7 хоног гэрээр тусгаарлана.

Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Тиймээс 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 2 хүртэл ямар шийдвэр гаргахыг тухайн үед мэдээлнэ гэж байна. 

Ташрамд мэдээлэхэд өчигдрөөс эхлэн 10 хүнээс ихгүйгээр, хүн хооронд 2 метрийн зайтай үйлчилж байхаар сургалтын төвүүд, мөн кофешоп нийт заалны 50 хувийн багтаамжид, бассейн, фитнесс төвүүд дээрх байдлаар үйлчлэхээр үйл ажиллагаагаа нээгээд байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.