БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харвалаа
СӨҮЛ. /RIA Novosti/. БНАСАУ өнөөдөр /гуравдугаар сарын 2/ үдээс хойш ямар ангиллынх нь үл мэдэгдэх хоёр пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдээллээ.
Пуужингуудыг Умард Солонгосын Вонсан хот орчмоос харвасан байна. Энэ удаагийн пуужингийн туршилт энэ оны анхных болж байгаа юм. БНАСАУ хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд том калибрын зэрэг галлагч тийрэлтэт системээс ойрын зайн тусгалтай хоёр пуужин Япон тэнгисийн чиглэлд харвасан. Тухайн үед 30 секундын зайтай харвасан пуужингууд 97 км-ийн өндөрт 380 орчим км зайд нисчээ.
БНАСАУ удахгүй стратегийн шинэ зэвсэг танилцуулна гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.