Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна

Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийсэн юм. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87.8 хувь байна” гэв.

 “Нарантуул”, “Хархорин”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийг тавдугаар сарын 22-нд нээнэ

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  нээсэн. УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг дөрөв дэх удаагаа ариутгаад байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “1545 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Бид зөвлөн туслах байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа тохиолдол олон байна. Өчигдөр гэхэд 96 зөрчил илэрснээс 80-ыг нь газар дээр нь арилгууллаа. Гуравдугаар сарын 30-наас нийслэлийн есөн дүүрэг, тэр дундаа төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, тоглоомын талбай зэргийг мананцар үүсгэгч машинаар дөрөв дэх удаагаа ариутгаад байна. Долдугаар сарын 1-н хүртэл ариутгалын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан” хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХААН Банк олон нийтэд хувьцаа гаргахад хамтран ажиллах компаниудаа сонголоо 2021-05-17

Нийслэлд тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг 12 цэгээр дамжуулан үзүүлж байна 2021-05-17

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилчдын цайны цаг 12:00-13:00 болж өөрчлөгдлөө 2021-05-17

Хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх санал тавив 2021-05-17

PCR шинжилгээний суурин гурван цэгийн байршил өөрчлөгдлөө 2021-05-17

Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна 2021-05-17

Цэргийнхэн Баянзүрх хайрханы энгэрт 20 мянган гаруй шинэс мод тарилаа. 2021-05-17

Москва хотын их сургуулиудын монгол хэл, уран зохиол, түүхийн багш нартай уулзалт хийлээ 2021-05-17

Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам 2021-05-17

Цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд ашиглах материалын чанарын стандартыг шинэчилнэ 2021-05-17

Маргааш дараах газруудад цахилгаан хязгаарлана 2021-05-17