Японд санаатайгаар коронавирус тараасан хүн нас баржээ

Японд санаатайгаар коронавирус тараасан хүн нас баржээ

Японд эмч нар шинэ төрлийн коронавирусний халдварын онош тавьсны дараа халдвар тараах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан нэгэн эр нас баржээ.

Киодо агентлагийн мэдээлснээр Аичи мужийн Гамагори хотын оршин суугч тэрээр 57 насандаа КОВИД-19 өвчний улмаас эмнэлэгт нас барсан байна.

Өвчтөнд коронавирусний халдвар авсан оношийг гуравдугаар сарын эхээр тавьжээ. Гэвч дараа өдөр нь тус хотын эмнэлгийн халдварын тасагт хэвтүүлэх боломжтой байсан тул эмч нар түүнд гэртээ харьж, өөрийгөө тусгаарлахыг хүссэн байна.  

Гэтэл өвчтөн гэр бүлийнхэндээ вирусний халдвар тараана гэж хэлээд зогсохгүй дор хаяж хоёр ч бааранд орсон аж. Тэрээр нэг бааранд халдвар авсан тухайгаа мэдэгдсэний дараа баарны ажилчид цагдаа, түргэн тусламж дуудаж, баривчилсан байна.

Одоогийн байдлаар түүнтэй харьцсан нэг хүн коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.