Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн талаар хэлэлцэж байна.

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн талаар хэлэлцэж байна.

Олон улсын худалдааны асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын цахим семинарт Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар оролцжээ.

Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллага болон Сингапур Улсын Ражаратнам олон улс судлалын сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн гишүүн орон болон Ази, Номхон далайн орнуудын 40 гаруй парламентчид чуулж байна.

Бүс нутгийн хууль тогтоогчдыг нэгдсэн ойлголтоор хангах зорилготой уг семинараар Дэлхийн худалдааны байгууллага болоод олон улсын худалдааны өнөөгийн болон ойрын ирээдүйд хэрэгжих хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцжээ.

Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Др.Нгози Оконжо-Ивиила, Ражаратнам олон улс судлалын сургуулийн дэд захирал, Элчин сайд Онг Кенг Ён нар мэндчилгээ дэвшүүлсэн бол Сингапур Улсын парламентын дарга Тан Чуан-Жин семинарыг нээж үг хэлэв.

“КОВИД-19" цар тахлын дараах дэлхийн эдийн засаг” сэдвийн дор хийгдсэн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, цар тахлын үед олон талт хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал байна. Учир нь дэлхийн улс орнуудад ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр дотоод эдийн засгийн өсөлт буурч, хүн бүр хил нээгдэхийг тэсэн ядан хүлээж, энгийн амьдралдаа эргэн орохыг хүсч байна. Иймд олон талт худалдаа, хамтын ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, цар тахлыг хамтдаа даван туулах уриалга гаргажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-18

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. 2021-05-18

Хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас төлдөг боллоо. 2021-05-18

"Ковид-19" халдварын лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хандивлалаа. 2021-05-18

Э.Оюунболдын цолыг хурааж, өвдөг шороодсон бөхчүүдэд нь цол, чимэг нөхөн олгох санал хүргүүлжээ 2021-05-18

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн талаар хэлэлцэж байна. 2021-05-18

СХД: Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна. 2021-05-18

Тэтгэврийн даатгалын сангийн орлого 94.1 тэрбум төгрөгөөр өсжээ 2021-05-18

Гадаадын 93 орноос 34,553 иргэн эх орондоо иржээ. 2021-05-18

Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой 2021-05-18

НОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ 2021-05-18