АНУ Газын зурваст гал зогсоохыг дэмжив.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьжээ.
Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр тэд Газын зурвас дахь ХАМАС бүлэглэл болон бусад террорист бүлэглэлийн эсрэг Израилийн цэргийн ажиллагааны явцын талаар ярилцсан байна.
Жо Байден Газын зурваст гал зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд АНУ, Египет болон бусад хамтрагч орнууд энэхүү даалгаврыг биелүүлэхийг дэмжжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч пуужингийн довтолгоонуудын эсрэг Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжинэ гэсэн байна. Жо Байден, Биньямин Нетаньяху нар нягт хамтран ажиллана гэжээ.
Газын зурваст пуужингийн дайралтын улмаас нийт 181 хүн амиа алдаж, 1225 хүн шархадсан гэсэн мэдээ бий.
Тэгвэл Израил руу Газын зурвасын зүгээс хийсэн дайралтаар 10 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.