Энэтхэгт халдвар авсан хүний тоо 25 сая давжээ
Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 263 533 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 25.2 саяд хүрчээ. Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 гаруй хувьтай тэнцэж байна.
Мөн даваа гарагт халдварын улмаас 4329 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвараар нас барсан хүний тоо 278 719-т хүрсэн байна.
Өмнөд Азийн тус улс нь дөрөвдүгээр сараас дэгдсэн коронавирусний халдварын хоёр дахь давлагааг хяналтдaa авахаар тэмцэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт өдөр бүр 300 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж, тавдугаар сарын 7-нд хамгийн олон буюу 414 188 хүнээс халдвар илэрсэн юм.
Харин өнгөрсөн баасан гаргаас өдөрт шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоо буурч, ням, даваа гарагт 300 мянгаас цөөн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 184.4 сая тун вакцин тариад байгаа бөгөөд даваа гарагт 1 479 592 тунг хийсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.