Монгол Улс 2021 оны эхний 4 сард нийт 129 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2021 оны эхний 4 сард нийт 129 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2021 оны эхний 4 сард нийт 129 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.5 тэрбум, импорт 2 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (50.6 хувь) тэрбум, экспорт 1.1 (81.8 хувь) тэрбум, импорт 374.9 (23.6 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.

Харин энэ оны 4 дүгээр сард экспорт 496.3 сая, импорт 437.5 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 169.6 (25.5 хувь) сая, импорт 163.9 (27.2 хувь) сая ам.доллароор багассан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний 4 сард 212.7 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний 4 сард 535.4 сая ам.долларын ашигтай байв.

БНХАУ-тай энэ оны эхний 4 сард 3.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68.7 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 30.5 хувийг чулуун нүүрс, 33.5 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 95 хувийг чулуун нүүрс, БНСУ-д экспортолсон барааны 85.6 хувийг алт эзэлжээ.

Экспорт дээрх хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум америк доллароор өсөхөд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 147.6 сая, зэсийн баяжмалын экспорт 287.7 сая, нүүрсний экспорт 430.2 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин энэ оны 3 дугаар сард нүүрсний экспортын хэмжээ 2.2 сая тонн байсан бол дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1.5 сая тонноор багасаж, 710.6 мянган тонн болсон нь экспорт өмнөх сарынхаас 169.6 сая ам.доллароор багасахад нөлөөлсөн байна. 

Импортын дүнг авч үзвэл, энэ оны эхний 4 сард, БНХАУ 38.3, ОХУ 27.5, Япон Улс 7.1, БНСУ 4.1, АНУ 3.4 хувийг эзэлж, нийт импортын 80.5 хувийг бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 51.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 67.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.8 хувийг цахилгаан эрчим хүч, 16.5 хувийг ачааны тэрэг, 77.7 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 374.9 сая ам.доллароор өсөхөд улаан буудайн импорт 42.1 сая, ачааны автомашины импорт 97.6 сая, дизелийн түлш 30.3 сая, суудлын автомашины импорт 19.1 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 91.7 хувийг эзэлж байгаа бол импортын 65.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Оросын төрийн зүтгэлтнүүдэд "Алтан гадас" одон гардуулав 2021-05-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ 2021-05-18

Швейцарийн Хамтын ажиллагааны газартай дата мэдээллийн чиглэлээр хамтран ажиллана 2021-05-18

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулах цахим хэлэлцүүлэг боллоо 2021-05-18

“Монголд үйлдвэрлэв” худалдааны төвийг Хөх хотод байгуулна 2021-05-18

Монгол Улс 2021 оны эхний 4 сард нийт 129 улстай худалдаа хийжээ 2021-05-18

Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж ногоочдод олгож байна 2021-05-18

Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа 2021-05-18

Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна 2021-05-18

Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ 2021-05-18

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлж байна 2021-05-18