БТСУХ, “Зүүнбаян төмөр зам” ХХК-тай хамтран ажиллана.

БТСУХ, “Зүүнбаян төмөр зам” ХХК-тай хамтран ажиллана.

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо өнөөдөр Зүүнбаян төмөр зам ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Нийтийн биеийн тамир, иргэдийн бие бялдрын боловсрол,  идэвхтэй хөдөлгөөн, эрүүл чийрэг өв тэгш хүмүүжлийг нийтэд сурталчлах, төлөвшүүлэх, спортын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөө, арга зүйн талаар онол практик, технологийн орчин үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн Биеийн тамир, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, сургалт, семинар, эрдэм шинжилгээний онол-практикийн олон улсын болон дотоодын бага хурлыг хамтран зохион байгуулах, спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг бүх чиглэлд хамтран ажиллах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.