Хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана

Хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана

УОК өнөөдөр /2021.05.20/ хуралдаад дараах шийдвэрийг гаргасан байна.

Шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Тэрбээр “Тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоносон иргэн ямар нэгэн хязгаарлалтад орохгүй. Мөн хамгийн олон түрээслэгчид ажилладаг есөн зах худалдааны төвүүд нээгдэнэ.

Хоол үйлчилгээний газрууд, зочид буудал /дэн буудал ажиллахгүй/, амралт сувиллын газрууд гэр бүлийн хүрээнд давтан тун авсан иргэдэд нээлттэй. Эцэст нь саун мөн л давтан тун авсан иргэдэд нээлттэй.

Тоглолт, караоке, бар зэргийг дараагийн шатны эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн нээх эсэхийг шийднэ" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.