Израилаас 20 мянган ам.долларын халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлав

Израилаас 20 мянган ам.долларын халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлав

Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/  КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20 мянган ам.долларын өртөг бүхий хамгаалах хэрэгсэл, амны хаалт хандивлав.

Хандив хүлээлгэн өгөх ёслол өчигдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд болжээ. Ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов. 

Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус улсаас олгож буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж буйг талууд онцлов. Тус ЭСЯ-наас тусламжийн барааг Улсын онцгой комисст хүргүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Батлан хамгаалах салбарынханд ОРОН СУУЦНЫ ГЭРЧИЛГЭЭ гардуулав 2021-05-21

“СӨХ болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлийн дүрэм, журам”-ыг шинэчилнэ 2021-05-21

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдлаа. 2021-05-21

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулав 2021-05-21

Монгол-Японы бизнес форумыг зохион байгууллаа 2021-05-21

Израилаас 20 мянган ам.долларын халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлав 2021-05-21

Япон аав, Монгол ээжтэй Сэнхо Жонидан зиндаанд түрүүллээ. 2021-05-21

Нийслэлийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд МЗХ-той хамтарч ажиллана. 2021-05-21

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцэж, хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа 2021-05-21

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2021-05-21

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёг тэргүүлсэн хэвээр байна 2021-05-21