УГТЭ далд хэлбэрийн хэм алдагдлыг оношлох 7 хоногийн холтер шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

УГТЭ далд хэлбэрийн хэм алдагдлыг оношлох 7 хоногийн холтер шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн далд хэлбэрийн ховор тохиолдох хэм алдагдлыг оношлох зорилгоор 7 хоногийн холтер шинжилгээний технологийг зүрхний хэм судлалын өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ. 

Энэ нь 7 хоногийн туршид тасралтгүй үргэлжилсэн зүрхний цахилгаан бичлэгийг хийснээр 24-48 цагийн холтер шинжилгээгээр илрэхгүй байгаа далд хэлбэрийн цөөн тохиолдол бүхий хэм алдагдлыг ойролцоогоор 3-5 дахин илүү үр дүнтэй илрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
 
 

Оношилгооны хэрэгслийг дээр дурдсан хугацаагаар хүний биед байрлуулахад харшил үүсгэхгүйн дээр усанд орох зэргээр өдөр тутмын амьдралын хэв маягийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хөнгөн, авсаархан байдлаар бүтээгдсэн дэвшилтэт технологи билээ. Монгол улсад тархины цус харвалт элбэг тохиолдож байгаа ба тархинд цус хомсрох харвалтын цөөнгүй тохиолдох шалтгааны нэг бол далд хэлбэрийн буюу  цөөн давтамжтайгаар тохиолдож буй зүрхний хэм алдагдах өвчин байдаг. Энэхүү өвөрмөц хэлбэрийн, цөөн тохиолдож буй хэм алдагдах өвчнийг эрт үр дүнтэй илрүүлснээр тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч эхлүүлэх боломжтой болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүрэг 2021-05-24

Худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгдээд байна. 2021-05-24

Н.Төгсцогтын шинэ чансаа 2021-05-24

Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо. 2021-05-24

ГССҮТ орчин үеийн 64 зүслэгтэй компьютерт томографийн аппаратыг суурилуулжээ. 2021-05-24

УГТЭ далд хэлбэрийн хэм алдагдлыг оношлох 7 хоногийн холтер шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. 2021-05-24

Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймгийн малчдын нөхцөл байдалтай танилцав 2021-05-24

Бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол орон нутаг руу чөлөөтэй зорчино 2021-05-24

Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ 2021-05-24

Эрүүгийн 314 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 2021-05-24

НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 саяын 2 азтан тодров 2021-05-24