Монголын боксчид эхний өдөр 3 ялалттай

Монголын боксчид эхний өдөр 3 ялалттай

АНЭУ-ын Дубайд насанд хүрэгчдийн Азийн АШТ эхэллээ. Тус тэмцээнд нийт 150 тамирчин оролцож байна.

Азийн аваргын тэмцээний эхний өдөр манай 3 боксчин рингэнд гарлаа.

Эрэгтэй 49 кг-д О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу яллаа. Одоо манай тамирчин Киргизийн MIRLAN TURKBAI UULU-тэй тулалдана. 

52 кг-д Х.Энхмандах нутгийн тамирчинтай үзэлцлээ. Султан Аль-Нуайми бол Азийн наадамд оролцож байсан тамирчин. Тулааны эхэнд араб тамирчин идэвхтэй байсан ч удалгүй манай Х.Энхмандах санаачилгыг гартаа авч, гуравдугаар үед хүнд цохилтод өрсөлдөгчөө оруулсан. Ийнхүү 5:0 яллаа.

Энэ өдрийн гуравдахь боксчин О.Бямба-Эрдэнэ 75 кг-ийн жинд Иракийн Талиб Жаббарыг 4:1 яллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.