Хубэй мужид сүүлийн хоёр хоногт халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй
Мөн халдварын голомт болоод буй Хубэй мужид сүүлийн хоёр хоногт шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Пүрэв гарагт нас барсан 3, сэжигтэй 31 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Одоогоор Хятад улсад гадны улс орноос коронавирусний халдвар авч ирсэн нийт 228 тохиолдол бүртгэгдээд байна.
Хубэй мужийн хувьд эдгэрч эмнэлгээс гарсан 703, нас барсан 2 тохиолдол бүртгэгдсэн ба одоогоор нийт халдвар авсан нь тогтоогдсон 6287 хүн үлдээд байна. Үүнээс 2098 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Хятадын эх газрын хувьд одоогоор халдвар авсан нь тогтоогдсон 6569 хүн үлдсэнээс 2136 хүний биеийн байдал хүнд байна.
Хятадын Хонконг, Макао, Тайваньд нийтдээ 333 тохиолдол
бүртгэгдсэнээс, Хонконгод 208, Макаод 17, Тайваньд 108 тохиолдол тус тус
бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.