Тээврийн товчоогоор 0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ

Тээврийн товчоогоор 0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ

Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн зорчуулж байна.

Тодруулбал, коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн эмчийн магадалгаатай байх юм бол PCR шинжилгээ шаардахгүй.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, эхний тундаа хамрагдсан ч дараагийн тунгийн хугацаа болоогүй, вакцин хийлгээд 14 хоноогүй бол PCR шинжилгээний (72 цагийн) сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (48 цагийн)  шаардлагатай. Түүнчлэн, 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй.

Шинжилгээ өгсөн иргэд болон өвчлөөд эдгэрснээс бусад 0-17 насны хүүхдийг тухайн зорчин очсон орон нутагт нь долоо хоног гэрийн ажиглалтад байлгах аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянголын аманд орлогод нийцсэн 2000 айлын орон сууц барина 2021-05-28

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана. 2021-05-28

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд... 2021-05-28

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хороо байгуулав 2021-05-28

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа. 2021-05-28

Тээврийн товчоогоор 0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ 2021-05-28

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг байгууллаа 2021-05-28

МАХН-ыг улсын бүртгэлээс хаслаа 2021-05-28

Г.Занданшатар: 71 мянган иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн хар түүхийг хаана 2021-05-28

“Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд Алтангадас одонгоор шагнууллаа 2021-05-28

Хишигбатын Эрдэнэт-Од Гавьяат дасгалжуулагч цол хүртлээ 2021-05-28