Израилын сөрөг хүчин Нетаньяхугүйгээр Зас.н газар эмхлэн байгуулахаар тохиролцжээ.

Израилын сөрөг хүчин Нетаньяхугүйгээр Зас.н газар эмхлэн байгуулахаар тохиролцжээ.

Израилын барууны төвч үзэлт “Ямина” намын дарга, Батлан хамгаалахын сайд асан Нафтали Беннет нам нь Биньямин Нетаньяхугүйгээр эвслийн Засгийн газарт орно гэж мэдэгджээ.

Ингэснээр эвслийн Засгийн газрыг 28 хоногийн дотор эмхлэн байгуулах эрхийг тавдугаар сарын 5-нд авсан сөрөг хүчний удирдагч Яир Лапидад Ерөнхий сайдын суудалд суух үүд хаалга нээгдэж байгаа юм.

Шийдвэр нь Нетаньяхугийн хувь заяаг тодорхойлж чадах баруун жигүүрийн намын дарга мэдэгдэхдээ, "Лапидтай үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулахын тулд би чадах бүхнээ хийнэ" гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар, өдгөө 49 настай Беннетт шийдвэрээ тайлбарлахдаа, "энд тав дахь сонгуулийг явуулах эсвэл эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай асуудал яригдаж байна" гэж хэлжээ. Харин палестинчууд Лапидийн удирдах Засгийн газар одоогийнхоос "нэг их ялгарахгүй" бөгөөд хэт барууны байх болно гэж үзэж байна.

“Ямина” болон Лапидын намын төлөөлөгчид эвсэх тухай хэлэлцээгээ ням гарагт үргэлжлүүлжээ.

Беннет өмнө нь “Ямина” намын фракцын гишүүдтэй уулзсан бөгөөд бараг бүх оролцогч Нетаньяхуг огцруулахыг хүсэж буй Лапид болон намуудын эвсэлтэй хамтран ажиллахыг дэмжсэн байна. Ийнхүү “Ямина” намын хууль тогтоогчид парламентын сонгуулийг тав дахь удаагаа явуулахаас зайлсхийхийг зорьж байгаа аж.  

Барууны жигүүрүүдийн эвсэл болох “Ямина” нь 120 ​​суудалтай Кнессетэд ердөө зургаан суудалтай. Гэхдээ энэ нь эвсэл байгуулахад хангалттай бөгөөд улмаар 12 жил Ерөнхий сайдын суудалд суусан Нетаньяхугийн ирээдүй түүний шийдвэрээс хамаарах юм.

Талууд өдгөө 49 настай Беннетт хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж, дараа нь парламентын шинэ сонгуулиас өмнө Лапид хаших талаар тохиролцоонд хүрсэн гэж Израилын хэвлэлүүд мэдээлжээ. 

Ням гарагт Беннетийг мэдэгдэл хийхийн өмнө намын удирдлагууд Нетаньяхуд эвсэл байгуулах бодит боломж байгаа эсэх талаар эцсийн хариу өгөхийг “Ликуд” намаас шаардаж, хэрэв тийм боломж байхгүй бол түүний өрсөлдөгчтэй эвсэхийг зөвшөөрч магадгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Нетаньяху болон түүний намын гишүүд Беннеттийн мэдэгдлийг шүүмжилсэн байна. Беннетт "зууны луйврыг" эхлүүлсэн бөгөөд тэр зөвхөн эрх мэдлийг л сонирхож байгаа гэж Нетаньяху мэдэгджээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их Британид амьдарч буй иргэдийн 54 хувь нь саналаа өгчээ 2021-05-31

Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д "Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл”-ийн уулзалтад цахимаар оролцож, үг хэллээ. 2021-05-31

Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Монгол Улсын заан Ц.Магалжавыг сонгов 2021-05-31

Маргааш олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 2021-05-31

Гадаад дахь монголчуудын 44.6 хувь саналаа өгөөд байна. 2021-05-31

Израилын сөрөг хүчин Нетаньяхугүйгээр Зас.н газар эмхлэн байгуулахаар тохиролцжээ. 2021-05-31

Шинжилгээний цэгийн ажиллах хуваарь 2021-05-31

Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа тээвэрлэж явсан автомашин шатжээ. 2021-05-31

Бокс: Эмэгтэйчүүдийн Азийн АШТ-д Казахстан тасархай түрүүллээ. 2021-05-31

Москва хот дахь санал авах байранд 115 сонгогч бүртгүүлжээ 2021-05-31

Монгол, Бельгийн соёлын харилцаа идэвхжинэ 2021-05-31