Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг НЭЭЛТТЭЙ танилцуулж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг НЭЭЛТТЭЙ танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ашиглах санал тоолох  төхөөрөмж болон сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг олон нийт, нам, эвсэл, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцуулан баталгаажуулж байна. 

Одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлтийн дагуу Монгол Ардын нам, Ардчилсан нам, Зөв Хүн Электорат эвсэл, Хүний эрхийн Үндэсний Комисс, МИДАС төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл автоматжуулсан  системийн ажиллагаатай биечлэн танилцсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгууль ажиглах тусгай хорооны шинжээчидтэй  мэдээлэл солилцох цахим уулзалтыг хийсэн бөгөөд өнөөдөр олон улсын шинжээчид сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар сонгуульд ашиглах автоматжуулсан техник хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглодог. Хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд олон талт төлөөллөөс бүрдсэн хараат бус Ажлын хэсэг ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 46 цэг ажиллана. 2021-06-02

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно. 2021-06-02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв 2021-06-02

Гадаадын 93 орноос 36 145 иргэн эх орондоо иржээ 2021-06-02

Гадаад улсад байгаа иргэд саналаа өгч дууслаа 2021-06-02

Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг НЭЭЛТТЭЙ танилцуулж байна. 2021-06-02

Эрүүл мэндийн яамнаас Хөвсгөл, Иххэт сумын эрүүл мэндийн төвд фургон автомашиныг гардууллаа. 2021-06-02

БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2021-06-02

Гадаад дахь сонгогчдын саналыг зургаадугаар сарын 09-нд тоолно 2021-06-02

Шинжилгээг 7000 гаруй хүнд хийхэд 1143 тохиолдол эерэг нь батлагдлаа. 2021-06-02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийв 2021-06-02