Нийслэлийнхний 99.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна.

Нийслэлийнхний 99.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 14 048 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.9 хувь буюу 952 154  нь эхний тунг, 72.9 хувь буюу 759 037 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 908 761 хүн, хоёрдугаар тунг 614 159 хүн тариулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 860 915 хүн, хоёрдугаар тунгаар 1 373 196 хүн буюу 66.4 хувийг дархлаажуулаад байгаа юм.

Насны бүлгийн хувьд 18-34 насныхан вакцинд хамрагдалт хамгийн бага байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаагүй учир дээрх насныхан "Ковид-19"-өөр халдварлаж байгааг ЭМЯ-наас анхааруулав.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдийн зусланд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. 2021-06-03

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина 2021-06-03

Монголбанк Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргалаа 2021-06-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 1024 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-03

“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д нэн ховор үзмэрүүдийг байршуулжээ, 2021-06-03

Нийслэлийнхний 99.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. 2021-06-03

Улсын харцага Г.Элбэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ 2021-06-03

Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ 2021-06-03

Допинг илэрсэн бөхчүүдийг зарлахгүй бол тэмцлийн бусад хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ 2021-06-03

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэлх цагийн хуваарь 2021-06-03

Л.Оюун-Эрдэнэ: Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ 2021-06-03