1500 км зайд гүйхээр төлөвлөсөн Э.Даваажамц Дарви сумын нутагт ирээд байна

1500 км зайд гүйхээр төлөвлөсөн Э.Даваажамц Дарви сумын нутагт ирээд байна

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан юм. Өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт ирээд байна.

Э.Даваажамц гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдөрт 40-45 км гүйснээр долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолжээ.

Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спортоор хичээллэдэг байсан. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 1288 тохиолдол бүртгэгдлээ 2021-06-06

Европын холбоо Беларусийн онгоцуудад агаарын орон зайгаа хаалаа 2021-06-06

Өнөөдөр Л.Өнөболд, М.Уранцэцэг, Г.Наранцэцэг нар барилдана. 2021-06-06

Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1,046 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. 2021-06-06

Сонгуулийн ерөнхий хорооноос уриалга гаргалаа 2021-06-06

1500 км зайд гүйхээр төлөвлөсөн Э.Даваажамц Дарви сумын нутагт ирээд байна 2021-06-06

Улсын хэмжээнд тариалалт 90 орчим хувьтай үргэлжилж байна 2021-06-06

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 2021-06-07

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой. 2021-06-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. 2021-06-07

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэг ажиллана. 2021-06-07