Колумб: Халдвар авсан хотын захирагчид хэрэг үүсгэжээ

Колумб: Халдвар авсан хотын захирагчид хэрэг үүсгэжээ

Колумбын Ерөнхий прокурорын газар тус улсын Попаян хотын захирагч Хуан Лопесын эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрбээр гадаад ус оронд зорчсоноо нуун, Колумбын Ерөнхийлөгч Иван Дукетэй уулзсан бөгөөд хожим нь коронавирусний халдвар авсан болох нь батлагдсан байна.

Прокурорын газар өдгөө Хуан Карлос Лопес хорио цээрийн дэглэмийг зөрчсөн эсэх, сүүлийн 14 хоногт гаднын улс оронд зорчсон тухай мэдээллийг нуун дарагдуулсан эсэхийг шалгаж байгаа аж.

Колумбын Ерөнхийлөгчийн тамгын газар энэ сарын 14-нд Ерөнхийлөгч Иван Дуке хотын захирагч нарыг хүлээн авч уулзах үер Хуан Карлос Лопес халуурч байгаа эсэх, гаднын улс оронд зорчсон эсэх, халдвар авсан хүнтэй харьцсан эсэх асуултад сөрөг хариулт өгсөн тухай мэдээлсэн байна. Гэтэл тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Мадрид хотоор дамжин Морокко улсад зорчиж байжээ.

Ерөнхийлөгч Иван Дуке шинжилгээ өгсөн бөгөөд уулзалтад оролцсон хотын захирагч нар бүгд шинжилгээнд хамрагдах болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.