Сү.БАТБОЛДЫН ХЭРЭГ СОЛОНГОС УЛСЫН ХЭВЛЭЛЭЭР ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ. /2021.06.04/
Өнгөрөгч 6-р сарын 4-ний өдөр БНСУ-ын “Newstapa.org” ашгийн бус хэвлэл мэдээллийн сайт өөрийн сайт болон “YouTube” сувгуудаараа дамжуулан Монгол улстай холбоотой нэгэн ноцтой мэдээллийг цацсан нь өнөөдөр тус улсад анхаарал татсан үйл явдал болоод байна.
Тодруулбал <“Samsung” группийн хуучин ажилчид Монгол улсын өмнөх ерөнхий сайдын “Хуурамч, Цаасан” компаниудад “Proxy”-ийн үүрэг гүйцэтгэж байжээ> гэсэн гарчигтай мэдээ юм. Мөн өдөр өөрийн албан ёсны “YouTube” сувгаар энэхүү мэдээг маш дэлгэрэнгүй дамжуулсан байна.
....“К-Поп”, “К-Драм”... гэх мэт үгийг сонсоод Солонгосчууд бидний дэлхий дахин дахь нэр хүнд өндөр байгаад бахархах сэтгэл төрдөг билээ... Гэтэл үүнээс эсрэгээр хар бараан үйл хэрэгт манлайлан оролцож буй Солонгос иргэд байгааг манай “Нюүс Тапа” тусгай сурвалжлагаар дамжуулан илрүүлээд байна. Энэ бол Солонгос улсын үндэстэн дамнасан корпорацын эрх бүхий ажилтан албан хаагчид олноор оролцсон олон улсын авилгын сүлжээний асуудал юм...
Дээрх өгүүлбэрээр яриагаа эхлэх сэтгүүлч Монгол улсын 26 дахь ерөнхий сайд асан Сү.Батболд болон түүнтэй холбогдож түүний авилгал хээл хахуулийн бохир мөнгийг гадаад улс орнуудад нуух, зөөвөрлөх, угаах үйл ажиллагааг хариуцан хийж байсан “Samsung C&T Corporation”-ийн Монгол улс дахь салбар компанийн захирал асан “Чон Жү Ёон” гэх хүний тухай бүхий л баримтуудыг дэлгэрэнгүй ярьж тайлбарлаж байна.
Энэхүү сайтын олж илрүүлснээр бол тус улсын иргэн “Samsung C&T Corporation”-ийн Монгол дахь салбар компанийн захирал асан “Чон Жү Ёон” гэх хүн нь 1997 оны үед Монгол улсад ажиллаж байх үедээ бизнесийн хамтрагч байдлаар анх Сү.Батболдтой танилцаж байсан бөгөөд үүнээс хойш ойр харилцаа холбоотой ажиллаж ирсэн гэжээ. Хожим Сү.Батболд нь Монгол улсын ерөнхий сайд болж томоохон эрх мэдэлтэй болмогцоо Монгол улсын уул уурхайн ашиглалт олборлолтын асуудалд өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авилга авсан бөгөөд үүнийг нь хуучин хамсаатан “Чүн Жү Ёон” нь гадаад улс орнуудруу “Бултуулах” ажлын хариуцан зохион байгуулж ирсэн тухай дурджээ.
“Чон Жү Ёон” нь 2007онд “Samsung” группээс гарч Сү.Батболдын энэхүү хар мөртэй ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн бөгөөд өөрийн эхнэр, хамт ажиллаж байсан 5н ажилтан гэх мэт нийт 13н Солонгос хүнийг энэхүү бохир ажилдаа татан оролцуулж тэдгээр хүмүүсийн нэрийг ашиглан гадаад улс орнуудад 60 гариу цаасан компани байгуулсан байна. Тэдгээр компаниуд дундаас “Чон Жү Ёон” гэгч хүний нэр дээр бүртгэлтэй 20 гариу компани байгаа нь Солонгос “Proxy”-нууд дундаас рекорд тогтоосон хэрэг боллоо хэмээн мэдээлжээ.
Энэхүү хар ертөнцийн хэллэгээр “Proxy” гэдэг нь гол хөрөнгө эзэмшигчийг нуухын тулд өөрийн нэрээ зээлүүлэн ашиглуулдаг хүнийг хэлдэг байна.
Мэдээж энэ хэрэг олон улсын шүүх дээр асуудал шалгагдаж байгаа болов ч БНСУ-ын хууль шүүхийн байгууллага зүгээр гар хумхин сууж болохгүй талаар мөн сануулсан байна.
Орчуулж эмхтгэсэн: OLNODO.COM
БНСУ дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн сайт
ЭХ СУРВАЛЖ: https://newstapa.org/article/XmGBo...
Newstapa : Рекламын орлого болон хандив тусламжаас татгалздаг БНСУ-ын “Ашгийн бус” хэвлэл мэдээллийн суваг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.