Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, вакцинжуулалтын явцын талаар мэдээлж, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсаныг нотлох бичиг баримтыг италийн талтай харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар санал солилцов.

Монгол, Италийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэн Монгол Улсын арьс шир боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтын төсөлд италийн талтай хамтран ажиллах талаар уулзалтын үеэр талууд хөндөж ярилцав. Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Ууганбат: Орон нутаг руу түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино 2021-06-11

"Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр"-т зориулсан хэлэлцүүлэг боллоо. 2021-06-11

Монголын бүтээгдэхүүнийг Японд экспортлох талаар ярилцана 2021-06-11

Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээн олголоо. 2021-06-11

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр нээлтээ хийлээ. 2021-06-11

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав 2021-06-11

Боловсролын салбараас АРДЫН БАГШ, ГАВЬЯАТУУД төрлөө 2021-06-11

БЗД-ийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлаар шийдвэр гаргалаа 2021-06-11

Үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлье !!! 2021-06-11

С.Эрдэнэ: СЕХ-ны шийдвэрийг АН хүлээн зөвшөөрлөө 2021-06-11

Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатарын одонгоор шагналаа 2021-06-11