ДОРНЫН ЗУРХАЙ: Хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.
Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 13. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 3. Адъяа гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурцахуй
Суудал: Ус
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, ад зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.
Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.