С.Амарсайхан: Мутацийн бусад хэлбэрийн ижил төстэй хувилбарууд эрчимтэй тархсан магадлал өндөр байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.
Яг одоо /2021.04.15/ Түр хорооны гишүүд цар тахлын нөхцөл байдлын талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан иргэдийн тоо 79,959 болсон байна. Үүнээс 57822 нь эдгэрчээ. Улсын хэмжээнд 221 байранд нийт 9640 гаруй иргэн тусгаарлагдаж, эмчлэгдэж байна. Улаанбаатар хотын 18-аас дээш насны 962,050 иргэн вакцины хоёр тундаа хамрагдсан байна. Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэр гаргаж, ажиллаж байна. Хамгийн сүүлд аймаг, орон нутгийн Засаг дарга нар хэсэгчилж, шаардлагатай тохиолдолд бүхэлд нь хөл хорих эрхийг нь өгсөн. Халдварын нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа дэглэм сулруулж, аж ахуйн нэгжээ дэмжих, эдийн засгаа урагшлуулах үүднээс хөл хориог сулруулсан хэдий ч халдвар эрс нэмэгдэж байна. Урт хугацаанд тархсан вирусний шинэ төрөл нь дахин халдвар дэгдэх үндэслэл болж байна. Мутацийн бусад хэлбэрийн ижил төстэй хувилбарууд эрчимтэй тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.