КОВИД-19 I Сирид анхны тохиолдол бүртгэгдлээ

КОВИД-19 I Сирид анхны тохиолдол бүртгэгдлээ

Сирид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Сирийн Эрүүл мэндийн сайд Низар Язижийн мэдэгдсэнээр халдвар авсан өвчтөн гадаад руу яваад ирсэн байсан аж. Тэрбээр “Бид коронавирусний халдвар авсан өвчтөнийг эдгээхэд бүхий л шаардлагатай зүйлийг хийнэ” гэжээ.

Сирийн удирдлагууд өмнө нь “COVID-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, бусад улстай агаарын харилцаагаа хаасан билээ.

Сирид нөхцөл байдал хэвийн болж, иргэний дайн дууссан гэж үзэж байгаа ч үе үе буун дуу гарсаар байгаа юм. Идлиб мужийн гал зогсоосон бүсэд байсхийгээд дэглэм зөрчсөн тохиолдол бүртгэгддэг. Хууль бус зэвсэгт хүчнийхэн гал зогсоох гэрээг зөрчиж, хүн ам амьдардаг суурин руу гал нээдэг аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар энэ сарын 5-нд Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцээр хийсэн юм. Тохиролцсон ёсоор энэ сарын 6-ны 00:01 цагаас Идлиб мужид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлжээ. ОХУ болон Турк улс 6 км үргэлжилсэн аюулгүйн бүс бий болгохоор шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.