УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороод болон түр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

1.Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

2.Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗАСГИЙН ГАЗАР: Хоолны газар, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг зогсоох эсэхийг шийднэ. 2021-06-16

Сүхбаатар дүүрэгт сургууль барьж байна. 2021-06-16

Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хязгаарлах шийдвэр гаргалаа. 2021-06-16

Brainstats: Монгол хүн амын IQ-гаар дэлхийд 9-д жагслаа. 2021-06-16

Баянхонгор аймаг энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ. 2021-06-16

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. 2021-06-16

Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүд 2021-06-16

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлэг болно. 2021-06-16

Соёлын хуульд ХАРААЛЫН ҮГ ХЭЛСЭН иргэнийг торгох заалт тусгагдаагүй 2021-06-16

Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна 2021-06-16

Аврагчид гол усны ослын хоёр дуудлагаар 2 иргэний амь насыг аварчээ. 2021-06-16