Италийн уран бүтээлч элсээр баримал урладаг.

Италийн уран бүтээлч элсээр баримал урладаг.

Италийн уран бүтээлч Андони Бастаррика элсээр баримал урладаг. Ихэвчлэн амьтан урладаг нь бүр ч сонирхолтой. Тэр хэлэхдээ “Элс бол баримал урлахад хамгийн тохиромжтой, шилдэг материал” гэжээ.

Түүний хийсэн бүтээлүүд амьд амьтантай андуурагдахаар гайхалтай болдог аж. Андони Бастаррика анх 2010 оноос элсээр урлаж эхэлжээ.

Тэрбээр бүтээлүүдээ харьцангуй хурдан хугацаанд туурвиж дуусгадаг ба жишээ нь зааны баримлыг хоёр хоногт, морь, бизоныг 24 цагийн дотор, нохой гэх мэт жижиг амьтныг 6-8 цагт хийдэг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.