Б.Жаргалсайхан: Ж.Мөнхбат сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг юм

Б.Жаргалсайхан: Ж.Мөнхбат сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг юм

Эрчүүдийн хувьд баривчилгаанд явах шиг амархан зүйл үгүй болсон. 70 настай өвгөн хичээлээ хийгээгүй ачаа зодно гэж хөөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр сар баривчилагдаж байх жишээтэй. Өнгөрсөн жил нэг нөхрийн баригдаж яваад ирэнгүүтээ эхнэрээ хөнөөчихсөн. Баривчилгаанд явсны хар гайгаар ажилгүй болсон, тэнд очоод дарамтлуулсан буруугаа эхнэрээсээ хайсан хэрэг л дээ. Ерөнхийдөө Монголын цагдаа эхнэр, хүүхэд нь гомдолгүй гээд байхад ачдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ удаа дараа зодсон. Тэгэхээр сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг юм. Зөрчлийн хууль эрх тэгш үйлчилдэг гэдгийг олон нийт харахыг хүсч байна. Үндсэн хуулиндаа хүн бүр тэгш эрхтэй гэх мэтээр үйлчилдэг шүү дээ. Гахайнууд давуу эрх эдлэж болохгүй гэдэг ч хууль алдагдалтай үйлчилдэг учраас ард түмэн шударга ёс нэхэн бухимдаж байгаа юм. Харж л байя.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.