МҮОНРТ, ШӨХТГ хамтран ажиллах боллоо

МҮОНРТ, ШӨХТГ хамтран ажиллах боллоо

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулага авлаа.

Тэрбээр “Ковид-19” цар тахалтай холбогдуулаад манай хоёр байгууллага хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Учир нь манай байгууллага мэдээллээ олон нийтэд хүргэхэд төсөв мөнгөнөөс эхлээд хүндрэл их учирдаг. Иймд улс даяар мэдээллээ хүртээмжтэйгээр хүргэдэг МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Үнийн хөөрөгдөл болон одоо үүсээд буй цар тахал, үүний дараах эдийн засагтай холбоотой төрийн бусад холбогдох байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх, ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн сэдвээр бодитой ажил хийж, нээлттэй мэдээлэл өгөх юм” гэв.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.