Гарааны “Биоариус” компанийн био бэлдмэлийг нэвтрүүлэхээр боллоо

Гарааны “Биоариус” компанийн био бэлдмэлийг нэвтрүүлэхээр боллоо

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг өчигдөр буюу зургадугаар сарын 17-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг бууруулах био бэлдмэлийг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20-р хороо байршлаасаа шалтгаалан шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байна. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, арга хэмжээ авах шаардлагатай. Иймд эхний ээлжид тус дүүргийн 18-р хорооны 150 айл өрхөд био бэлдмэл өгч, хамтран ажиллахаар тохиролцлоо. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх зэрэг олон давуу тал үүсэх юм.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна 2021-06-19

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2021-06-19

Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд 2021-06-19

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 7, суурин 23 цэг ажиллана 2021-06-19

Нийслэлийн ойгоос энэ онд 4400 шоо метр мод бэлтгэнэ 2021-06-19

Гарааны “Биоариус” компанийн био бэлдмэлийг нэвтрүүлэхээр боллоо 2021-06-19

Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдлаа 2021-06-19

"Туркиш Эйрлайнс" компани Монгол Улс руу үйлдэх нислэгээ цуцлаагүй 2021-06-19

Шинжилгээгээр коронавируст халдварын 2635 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-19

Автоплаза төвөөс Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаалаа.  2021-06-19

Улсын хэмжээнд 302 тусгаарлан ажиглах байранд 11,699 иргэн байна. 2021-06-19