Баяр наадмын үеэр албан байгууллагуудыг ес хоног амрахаар боллоо.
Баяр наадмын үеэр буюу долдугаар сард албан байгууллагуудыг ес хоног амрахаар болжээ.
Тодруулбал, иргэд наадмын үеэр долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний бямба гарагт ажил цуглахаар боллоо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухай долдугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал амраахаар Засгийн газар шийдвэрлэжээ.
Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд 9-10 хоног амрах болж байна. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.