Коронавируст халдвар 2246 хүнээс илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст халдвар 2246 хүнээс илэрч, 15 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол буурч 2000-аас доош тоонд шилжээд байсан юм.

Шинэ тохиолдлын нь дотоодын халдвар бөгөөд бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 1345, орон нутагт 901 тохиолдол батлагджээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад "Ковид-19" халдварын батлагдсан нийт тохиолдол 115 438 болж байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт  563 хүн эндээд байна.  Харин сүүлийн 24 цагт хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас 2825 хүн гарснаар нийт  78 654 хүн эдгэрчээ. 

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд одоогоор коронавируст халдвартай нийт 14 121 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 239 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1237 нь хүнд, 3143 нь хүндэвтэр,  9502 нь хөнгөн гэж оношлогджээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.