“Энхсаран” сувилалын О.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

“Энхсаран” сувилалын О.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

“Энхсаран” сувилалын О.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан талаар /2021.06.30/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хан-Уул  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  / Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Түмэнбаяр нарын 9 яллагдагчид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.