Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 иргэн тусгаарлагдан, хяналтад байна

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 иргэн тусгаарлагдан, хяналтад байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.24/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 19-нд Стамбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 22 хүний шинжилгээниы хариу СӨРӨГ гарсан. Өмнө нь 24 хүнийг сонгож, шинжилгээ хийсэн хариу СӨРӨГ гарсан гэж мэдээлж байсан. Нийт Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 46 хүнээс шинжилгээ хийсэн байна. Үлдсэн 200 гаруй хүнээс өнөөдрөөс сорьц авч, үргэлжлүүлэн шинжилгээ хийнэ. 

Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан, хяналтад байна. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан, ажиглалтад тандалт хийж байна" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.